Д.Энхболд ЖДҮХС-г самраад зогсохгүй дэлхийн банкийг ч хулхиджээ

f94fd62976aa08b96f5317ee0bac9130УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар томилох гэж МАН-ын удирдлагууд зүтгүүлсээр байгаа. Харамсалтай нь тэрээр намынхан нь итгэл хүлээлгэх хэмжээний цэвэр мөртэй хүн биш билээ. ЖДҮХС-гаас удаа дараа өөрийн компанийн нэр дээр зээл авсан нь илчлэгдэж, хуулийн байгууллагад шалгагдаж яваа этгээд. Гурван ч удаа ЖДҮХС-д гараа дүрээд авсан тэрээр энэ мөнгөөрөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлээгүй, бусдаас авсан өр төлбөрөө барагдуулсан болохыг тухайн үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд зарлаж байсан. Энэ хэргийнхээ улмаас түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхийг хуулийн байгууллагаас шаардсан ч МАН-ынхан олонхиороо хүч түрэн, түдгэлзүүлэгүй авч үлдсэн. ЖДҮХС-гаас зээл авсан бусад УИХ-ын гишүүд нь ял шийтгэлээ авч, эхнээсээ шоронд орж байхад Л.Энхболдын хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй нь хачирхалтай. Гэтэл Л.Энхболд нь  эр зөвхөн “ЖДҮ-чин” биш Дэлхийн банкийг ч  хулхидсан том гарын луйварчин болохыг баримтаар өгүүлье.

Тэрээр ЖДҮХС-гаас зээл аваад сэтгэл нь ханаагүй бололтой бас л бичил бизнес эрхлэгчдэд олгодог Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сангаас зээл авчээ. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байв. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар үйлчлүүлсний нэг нь  Л.Энхболд.  Тэрээр өөрийн эзэмшлийн “Ирээдүй Инвест” ББСБ-гийн нэрээр тус сангаас удаа дараа зээл авчээ. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Харин тэрээр энэ үлдсэн зээлээ төлж байгаа эсэх нь тун эргэлзээтэй бөгөөд МАН-ын харьяалалтай зарим этгээдийн төлбөрийг Сангийн яаман дээр царцаасан гэж дуулдах болов.  Юутай ч тэрээр ЖДҮХС-гаас гадна Дэлхийн банкны төслөөс ч багагүй мөнгө зулгааж чаджээ.  Ийм л нэг энд тэнд очиж, элдэв арга хэрэглэж байгаад зээл авч самарч явдаг нөхрийг “Эрдэнэс монгол” ХХК-ийн дэд захирлаар томилох нь хэр ёс зүйтэй вэ?

http://tumen.mn/p/11744.html


URL: