Иванка Трамп Сенатын сонгуульд өрсөлдөж магадгүй
Цагаан ордныг орхиж буй Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванкаг улс төрийн карьераа үргэлжлүүлж магадгүй талаар “Guardian” сонинд онцолжээ. Эх сурвалжид дурдсанаар Иванка Трамп 2022 оны Сенатын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа аж.
Тодруулбал, Флоридад Бүгд найрамдах намаас нэр дэвшиж магадгүй. Трампын гэр бүл Флоридагийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөгөө тэлэх болсон нь энэ таамаглалыг баталж байна.
Тэд “тэрбумтнуудын эдлэн” хэмээн нэрлэгдсэн Майамийн Крик аралд 30 сая гаруй ам.доллараар газар худалдан авчээ. Флорида бол Трампын гэр бүлийн улс төрийн амбицыг дэмждэг муж. Учир нь, Дональд Трамп 2016, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мужид ялалт байгуулжээ. Иванкагийн нөхөр Жаред Кушнер Цагаан ордонд төдийгүй Д.Трампын засаг захиргааны нөлөө бүхий гишүүн байсан юм. Д.Трампын гэр бүл Цагаан ордныг ирэх сарын 20нд орхин Флорида руу нүүхээр төлөвлөөд байна.
URL: