Хятад: Сэтгүүлчийг баривчлах нь дотоод асуудал, хөндлөнгөөс оролцох шаардлагагүй

11_111334403_gettyimages-3190629-594x594Б.ДОЛЖИНЖАВ

Хятад улсад ажилладаг “Bloomberg”-ийн сэтгүүлч Хэйз Фаныг эрх баригчдын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэмээн буруутгаж, энэ сарын 7-нд хорьсон. Европын холбооноос хоригдсон сэтгүүлчийг суллахыг шаардахад сэтгүүлчийг баривчлах нь тус улсын дотоод асуудал тул хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятад анхааруулжээ. Тодруулбал, Энэ асуудлаар Европын холбоо хоригдсон сэтгүүлч Фанд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үзүүлж, өмгөөлөгч болон гэр бүлийнхэнтэй уулзахыг зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа бямба гаригт мэдэгдсэн юм.

 Мэдэгдлийн хариуд Хятадын Элчин сайдын яам “Хатагтай Фаныг Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж сэжиглэж байгаа. Тиймээс Бээжингийн Төрийн аюулгүй байдлын товчооноос албадан баривчилсан. Энэ бол бүхэлдээ Хятадын дотоод асуудал тул ямар ч байгууллага, аль ч улс хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэсэн хариуг ням гаригт илгээжээ.

Гэвч сэтгүүлчийг гэм буруугүй болгох талаар чадах бүхнээ хийхээ Нью Йоркт төвтэй “Bloomberg” телевиз мэдэгджээ. Үүнээс өмнө энэ онд АНУ-ын томоохон сонины гурван сэтгүүлч, Хятадад төрсөн Австралийн иргэншилтэй сэтгүүлч Чен Лей, Австралийн хоёр сэтгүүлч, Хонгконгийн сэтгүүлч Жимми Лай гэсэн олон сэтгүүлчийг үндэсний аюулгүй байдалд халдсан хэргээр  Хятад арга хэмжээ авч, заримыг нь баривчилсан юм.

Эх сурвалж:BBC


URL: