Цар тахлын зовлон биднийг нэгтгэнэ
/Зѳвхѳн миний дүгнэлт/
Нийтийг хамарсан зовлон хүмүүсийг нэгтгэдэг. Хүнд эрсдэлийг ганцаараа давж чадахгүй хүчин мѳхѳсдѳх үедээ хүмүүс бие биедээ хандаж хамтдаа шийдвэр гаргана. Алдаж оноод ч болов хамтдаа зүтгэх нь амьд байх, оршин тогтнохуйн тѳлѳѳ тэмцэл юм шүү дээ. Монгол Улсан ЗГ-ын цар тахлын хүнд үед ард иргэдээ эрсдлээс хамгаалахын тулд гаргасан ѳнѳѳдрийн шийдвэр олон хүмүүсийн сэтгэлд нийцэж талархал хүлээв.
1. Ѳмнѳ нь хэзээ ч тохиолдож байгаагүй энэ ѳвчин зовлонгийн үед Монголын ЗГ зѳндѳѳ алдаж онож байсан ч, иргэдийнхээ эрсдлийг багасгах оновчтой шийдэл олж чадсанд тэдэнд талархаж байна
2. Асуудлын гогцоо нь иргэн болох хувь хүн рүүгээ чиглэж чадсан нь хүмүүст таалагдаж байгаа хэрэг. Гэхдээ энэ шийдлээ Улсын тѳсѳвт дарамт болохгүйгээр олж харсан нь оновчтой байв
3. Ард түмэнд ашгаа ѳгч байх ёстой уул уурхайн зарим үйлдвэрийг Тѳрийн ѳмчийн мэдэлд авсан нь маргаан дэгдээж байсан ч, энэ удаад үр шимийг нь тэгш хүртээх хувилбар нь таалагдлаа
4. Эрсдэлд орж болзошгүй жижиг дунд бизнесүүдэд бага боловч боломж олгож байгаа нь хүмүүст бусад эрсдэлээ ѳѳрсдѳѳ шийдэхэд туслах болно. Ѳѳрѳѳр хэлбэл Тѳр ѳѳрийн үүргээ биелүүлж эхэлж байна гэсэн үг
5.Иргэдэд бэлэн мѳнгѳ тараалгүйгээр ахуйн хэрэглээний дарамтыг багасгасан нь мѳнгѳѳр хэмжихийн аргагүй үнэт дэмжлэг болов. Энэ шийдвэр нь нѳгѳѳ талаасаа иргэдэд ѳѳрсдѳд нь итгэж хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл юм
Ѳргѳн уудам нутагтай, зѳндѳѳ баялагтай хэрнээ цѳѳхѳн хүн амтай монголчууд бидний хувьд энэ цар тахал олон зүйлийг бодитоор ойлгуулан, эрүүл саруулаар сэтгэхэд тусалж байгаа нь үнэн.
-Тѳрийн ажил яаж явагдан хариуцлага хэрхэн хүлээхийг, гаргаж буй шийдвэртээ судалгаанд суурилсан шинжлэх ухаанчаар хандах ёстойг ойлгуулж байна
-Хэтэрхий талцаж улстѳржилгүйгээр асуудалд бодитоор хандан зѳв гаргалгаа шийдвэрийг нийтээрээ дэмжин хэрэгжүүлж байх ёстойг мэдрүүлж байна
-Хэтэрхий сүржигнэсэн, айдас дагуулсан, муу зорилготой мэдээллүүдээс зайлсхийж бодитой мэдээллүүдийг түгээж, хүлээж авч байх шаардлагатай ойлгуулж байна
-Хариуцлага гэдэг зѳвхѳн Тѳрд бус аж ахуйн нэгжүүд, хувь хүнд ч хамааралтай болохыг бид ойлгож эхэлж байна. Харилцан ээлтэй хамтын ажиллагаа хамгийн чухал аж
ОДОО ХАРИН БИД:
1. Амаргүй хүнд үед ЗГ-аас гаргаж буй энэ шийдлүүдийг улстѳржүүлж, “Ерѳнхийлэгчийн сонгуулийн шоу” гэж харалгүйгээр дэмжин хэрэгжүүлэх хэрэгтэй байна
2. Жижиг Улсын цѳѳхѳн хүн амтай монголчууд бидний хувьд аль нэгэн намын эрх ашиг нэр хүнд бус, нийтлэг эрх ашиг нэгдмэл үзэл санаа хэрэгтэй гэдгийг хүлээн зѳвшѳѳрѳх шаардлагатай байна
3. Иргэн хүн бүр ѳѳрийн хариуцлагаа хүлээж тэглэсэн цахилгаан, ус дулааны хэрэглээгээ хэтрүүлэхгүйгээр хэмнэх цаг болжээ. Айлууд цахилгааны хэрэглээгээ ихэсгээд эхэлбэл ачааллаа даахгүйгээс улам хүндрэл учрах болно
4. Хүн бүр амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, хаана ч үйлчлүүлсэн хоорондын зайгаа барьж хэвшвэл бид ѳѳрсдийгѳѳ тѳдийгүй улс орноо ч эрсдэлээс хамгаалж чадна. Энэ нь иргэн бүрийн үүрэг юм шүү дээ
5. Юмс үзэгдэл болгоныг хардаж, харлуулан шүүмжилж, зѳнгѳѳрѳѳ эсэргүүцэж байдаг хийрхэлээ багасгаж асуудлыг ѳѳр дээрээ тусган бодитой дүгнэж байх хэрэгтэй байна.
Цар тахлын дараах үеүдэд ч бидний сэтгэлгээ болон амьдралын хэмнэл ѳѳрчлѳгдѳх болно, эргэлзэх хэрэггүй. Онлайн худалдаа, онлайн үйлчилгээ, онлайн хүргэлт, онлайн сургалт улам ихээр ѳргѳжин хѳгжинѳ. Бид намууд болж талцах биш Хѳгжлийн стандарт, Хариуцлагын тогтолцоо, Хувь хүний амьдралд эерэгээр нѳлѳѳлж чадсан шийдвэрүүдийг эрүүлээр харж дэмжих болно.
Ямар ч асуудалд бодитой судалгаа, шинжлэх ухаанч шийдэл, бодитой хамтын ажиллагаа үр дүнгээ ѳгѳх болно. Зүгээр л монголчууд бид амьдралынхаа тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийн тѳлѳѳ нэгдэх болно. Улс тѳрѳѳс эсвэл хэн нэгнээс хамааралгүйгээр ѳѳрийн боломжоороо ѳѳрийн амьдралаа авч явах нь хамгийн чухал гэдгийг ойлгож эхэлж байна. Ер нь бол:
“МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг үнэн шүү. Эцсийн эцэст бид бүгдээрээ АМЬД БАЙХ нь хамгийн эрхэм юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: