100 метр кв-аас илүү талбайтай орон сууцны ус, дулааны төлбөрийн зөрүүг иргэд өөрсдөө төлнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар айл өрхийн хэрэглээний халуун ус, цахилгаан болон ус, дулаан, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл тэглэсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн хэрэглээний зардлыг төр даана гэсэн үг юм.
Харин ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөр хөнгөлөх бөгөөд, үлдсэнийг иргэд өөрсдөө төлнө гэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ард иргэдээ алагчилж үзэхгүй гэсэн зарчмыг бид барьж байна. Тиймээс 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлнө, үлдсэнийг иргэд өөрсдөө төлнө. Жишээ нь 120 мкв талбайтай айл нь 100 мкв талбайн төлбөрөө хөнгөлүүлж, үлдсэн 20 мкв талбайгаа өөрсдөө төлнө” хэмээн мэдээллээ.
Fact.mn
URL: