Засгийн Газар: Иргэд 12-р сарын 1-ээс ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл ус, дулаан, тог, хогны мөнгө төлөхгүй

131300605_814231422755492_7792747239433409534_n

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон юм. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна.

Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа:

-Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгаан болон усны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭВ.

Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг ТЭГЛЭВ.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. “Эрдэнэт” улсын  үйлдвэр  болсон. Эдгээр шийдвэр нийт долоон сарын турш хүчинтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна.  Бид хаа хаанаа хохирол багатай даван туулах хэрэгтэй байна. Вакцин худалдан авч, бүх хүнээ хамруулах хүртэл бидэнд дахин 6-8 сарын хугацаа хэрэгтэй тул эдгээр шийдвэрийг гаргалаа.


URL: