Г.Амартүвшин: Хүчирхийллийн эсрэг тэмцэж, хүчирхийллийг үл тэвчихийг уриалж байна

16076648945fd304fef2ca0

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж, цагаан тууз зүүсэн. Тэрбээр “Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран, 22 дахь жилдээ тэмдэглэж байна.

 Энэ жилийн тухайд “Яг одоо цэглэе” гэсэн уриан дор тэмдэглэв. Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүдийг хамарсан хамгийн том хөдөлгөөн бол цагаан туузатны аянд, Монгол Улс нэгдэж байна.

Цагаан тууз зүүсэн хүн болгон охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй. Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт гэсэн үг. Тиймээс хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэе” гэсэн юм.

УИХ-ын даргыг дэмжиж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мөн уриалгад нэгдэж, цагаан тууз зүүжээ. Тэрбээр “Жендерт суурилсан, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, хүчирхийллийг үл тэвчихийг уриалж байна. Цар тахлын хөл хориотой энэ хэцүү цаг үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн оёсон чихмэл тоглоомтой багцыг худалдан авч, өөрийн зүгээс дэмжлээ. Мөн Ид шидийн орны хүүхдүүдэд туслах зорилгоор хандив өглөө” гэжээ.


URL: