МҮОНРТ-ийн хоёр сэтгүүлчийг баривчиллаа

e4b182fa4453d238b09e7501396e5ecd

МҮОНРТ-ийн хоёр сэтгүүлчийг дөнгөж сая баривчиллаа. Тус телевизийн ажилтнууд өчигдрөөс эхлэн ажлын байрныхаа гадна жагсаал хийж эхэлсэн юм. Учир нь телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн 7 хүнийг сонгосон юм.

Эдгээр 7 хүний зарим нь эрх ашгийн зөрчилтэй, телевизийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэж ажилтнууд үзжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч ажээ. Тэднийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан зохион байгуулсан гэж буруутгажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж. shuurhai.mn Г.ОЧИР


URL:

Tags: