С.Баярцогтод яагаад 10 жилийн хорих ял оноосон бэ?
Сангийн сайд асан С.Баярцогтод яагаад 10 жилийн хорих ял өгснийг та нар мэдэх үү…
Тэр ямар хэрэг хийчихээд 10 жилийн хорих ял авсан юм бол…
Тэгвэл дор сийрүүлье…
Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр ашиглаж оффшор бүс буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони компанийн Швейцарын холбооны улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас гүйлгээ хийж 2009-08-20 өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг 1.393.321.38 ам.доллар буюу 2.016.749.098.26 төгрөгөөр худалдан авсан. /Мэдээж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаас өмнө/
Худалдан авсан 150 мянган ширхэг хувьцааг 2009-10-06 өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 2010-04-16-ны өдөр 2,739,197.49 ам.доллар буюу 3,838,903,106.31 төгрөгөөр худалдаж 1,345,876.11 ам.доллар буюу 1,886,204,991.88 төгрөгийн ашиг олсон. Олсон ашгаасаа буюу 1.200.000 ам.доллар буюу 1,687,584,000 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010-04 – 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй Монгол “Ийстерн металс” компанийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч ял сонсох хүртлээ ашигласныг шүүх тогтоож мөнгө угаасан гэж үзсэн.
Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлж эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг Кью Эф Эс компанийг Оюутолгой компанитай 2010-2012 оны хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43.225.152.952 төгрөгийн, 2013-1-24 өдөр нэрээ өөрчлөн Номадс катеринг энд интегратед сервисис” компаниар 20.736.000.732 төгрөг, нийт 63.961.153.685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэрэгт яллагдаж анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон.
С.Баярцогт нь хөрөнгө орлогоо бас нуугаад зогсохгүй хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Тухайлбал С.Баярцогт 2008-2012 оны хооронд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүрэг Нүхтийн зам гудамжинд байрлах 362.98 м.кв талбайтай, 852.880.691 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2015-12-02-ны өдөр Д гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан. Мөн ХАн-Уул дүүрэг 11-р хороо Белла виста хотхоны Таун хауст байрлах 1.468.885.290 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг хүүхдийнхээ нэр дээр, Хан-Уул дүүргийн 11-р хороо Белла веста хотхоны 300-р байранд байрлах 1.102.863.11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хэрхэн яаж худалдан авснаа тайлбарлаж чадаагүй байна. Тиймээс түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх үзэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж улсын орлого болох шийдвэр гаргажээ.
Эндээс харахад Сангийн сайд асан С.Баярцогт мөнгө хөрөнгийг ч ёстой нэг хураажээ.
Анхан шатны шүүх С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон бол Давж заалдах шатны шүүх 10 жилийг 4.8 жил болгон бууруулсан.
URL: