ШӨХТГ-т ирсэн санал гомдлын 2.5 хувь нь Скаймедиа компанитай холбоотой гомдол байжээ

download

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт  иргэдийн санал гомдлын 2,5 хувь нь  Скаймедиа компанитай холбоотой гомдол, санал байжээ. Иймд ШӨХТГ-аас өнөөдөр /2020.12.10/ 16.30 цагаас Скаймедиа компанитай цахим уулзалт хамтран хийж техник технологийн шийдлээс улбаалсан хэрэглэгчийг хохироохгүй байх асуудлыг хөндөх аж.  Иймд иргэдийг Скаймедиа компаниас асуух асуулт болон, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдон асуулгана уу хэмээн ШӨХТГ-аас мэдээлж байна.

Иргэдийн хувьд тухайн компанийн интернэт хурд гэрээнд заасан байдгаас ч бага хурдтай хэмээн гомддолдог бөгөөд зарим тохиолдолд иргэд лавлах утас руу нь залгахад оператор утсаа аваагүй тохиолдолд нэгж унадаг хэмээн мэдээлсэн билээ.


URL: