Иргэдийн санал гомдлын дагуу ШӨХТГ-аас Юнивишн компанитай цахим уулзалт хийнэ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдийн санал гомдлын 3,5 хувь нь Юнивишн компанитай холбоотой байжээ. Иймд ШӨХТГ-аас өнөөдөр /2020.12.10/ 14.00 цагаас Юнивишн компанитай цахим уулзалт хамтран хийж техник технологийн шийдлээс улбаалсан хэрэглэгчийг хохироохгүй байх асуудлыг хөндөх аж. Тухайлбал, багцын автомат сунгалт болон интернетийн хурд зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн юм. Түүнчлэн тэрээр иргэдийг Юнивишн компаниас асуух асуулт зүйл байвал бидэнд хандана уу хэмээн нийтэлжээ.
URL: