“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ

w7rq9Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн хурал эхэлсэн. Гэвч Б.Эрдэнэбат өөрт нь холбогдох хэргийг шударга шийдвэрлэж чадахгүй гэж үзэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөг гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Хэргийг тухайд өгүүлэхэд, “Улаанбаатар импекс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан, Б.Эрдэнэбатыг эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргаж байжээ.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: