Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нар Азийн тоглогчдын чансааг тэргүүлжээ

712-16074790298-1

Дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж, өдгөө олимпын төрөлд багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр монголчууд шилдэг болохыг ФИБА өөрийн сайтдаа онцолсныг манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Тэд “Их дуулга”- аас шалгарсан шилдэг 12 багийн “FIBA World tour Masters final”-д оролцоно.

Тэдэнтэй Нидерландын “Амстердам” баг сүүлчийн эрхийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тодорчээ.

Тэгвэл ФИБА-гаас тогтоосон тоглогчдын чансаагаар Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 / Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулна.

Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш болох 3х3 төрлийн анхны тэмцээн болох юм. Тус тэмцээнд оролцох багуудыг чансаагаараа Монголын шигшээ тэргүүлж “А” хэсгийг толгойлохоор болсон билээ.


URL: