Бид айж байна

130542561_3526960907424876_4568973670001737056_n
Айж байна. СОvid- 19-оор биш, өөр өвчнөөр өвдвөл ялгаварлагдах нээ гэж айж бна. Нэгийг нь гэхдээ нөгөөдүүлээ битгий хаяач, битгий унагаач. Энгийн үед бол тэр бүсгүй хотод хэдийнэ орж ирээд, эмнэлэг бараадаж чадсан л бгаа даа. #ЭМЯ, #НЭМГ, #Эрүүл_мэндийн_сайд
Архангайгаас өвдөж ирсэн эмэгтэй 22-н товчоогоор нэвтэрч чадалгүй машиндаа хонон хүлээгээд өглөө 9 цагт нас барсан эмгэнэлт мэдээ үзлээ. “Нойр булчирхай өвдөөд бна, бие янгинаад бна” гэж учраа хэлсэн ч НЭМГ нь 13А маягт, эмнэлгийн бичиг нэхээд, түргэн ганц ч удаа очиж үзээгүй бх юм. 22 дээр жижүүртэй эмч өглөө нь тусламж үзүүлсэн боловч оройтсон бжээ.
ЭМЧ: Өнөөдөр НЭМГ-луу 10 цаг орчимд 10 удаа, 11 цагт 20, 14 цагт 60 удаа тусламж авах гэж залгаад…” гэж сэтгүүлчид ярьлаа. Юу гэсэн үг вэ??
Онцгой бүсэд ажиллаж бгаа жижүүр эмч нь холбогдож чадахгүй байгаа юм чинь энгийн иргэн бид яах юм бэ???? Үгүй ээ мөн хэцүү еэ. Уул нь эмнэлэгтэй, эмчилгээтэй хот газраа бараадлаа гэж баярлаж байсан байх даа талийгаач эмэгтэй..
Urug.mn-ийн сурвалжлагаас

URL: