ВИДЕО: Цагдаа нар С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг цээж нүцгэн баривчилжээ
Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг хууль хүчний байгууллагын алба хаагчид өнөө өглөө /2020.12.08/ үүрийн 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчлан саатуулсан байна.
Энэ талаар Зон олны намын цахим хуудаст “Э.Одбаярыг гэртээ байх үед нь гэр лүү нь зөвшөөрөлгүй нэвтэрч 04:15 цагт нүцгэн байдалтай баривчилсан. Гуйж байж гутлаа өмсжээ. Өмгөөлөгчөөс Эрх зүйн туслалцаа авахыг хүссэн ч цагдаагийн хэсэг рүү байцаахаар авч яваад үүдэнд нь очоод гэнэт чиглэлээ өөрчилж эрүүлжүүлэх байр луу авч явж” хэмээн мэдээлсэн байна.
Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Э.Одбаярыг баривчлаагүй! Ямар зорилгоор ийм худал мэдээлэл тараагаад байна” хэмээн уг асуудалтай холбогдуулан тайлбар хийжээ.
URL: