Төрийн ордонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Төрийн ордонд коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна.

Тодруулбал, нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд “эерэг” хариу гарсан гэнэ. Тиймээс ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад авчээ. Одоогоор тухайн иргэнээс PCR шинжилгээ авч ХӨСҮТ-д хүргүүлээд байгаа аж.


URL: