Сумлан базагч сүржин даргын “бай”-гаа олдоггүй бантан шийдвэрүүд

130742928_212719433804296_4605543395443802778_nУлсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам гэх мэт цар тахалтай холбоотойгоор ажиллаж байгаа шуурхай штабынхан хоорондоо уялдаа холбоогүй, судалгаа ул суурьгүй шийдвэрүүдийг гаргаж байна гэх иргэдийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Хатуу хөл хорио тогтоосноос хойш QR зөвшөөрлөөс эхлээд нийтийн тээвэр, согтууруулах ундаа, хот хоорондын тээвэрлэлтээр үргэлжилсэн аливаа шийдвэр бүхэн араасаа асуудал дагуулж байгааг хаа сайгүй хэлэлцэж байна. Зарим эрх мэдэлтэн зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлөөрөө лүндэн буулгах боллоо гэх олон нийтийн шүүмжлэлийг хаанаас ч харж болно. Үүний нэг жишээ бол нийслэлийн захирагч Д.Сумъяабазар өөрөөнийхээ үүдэнд байрлуулсан халуун хэмжигчийг нь олон нийтэд илчилсэнд бантан, дэглэм сулруулахаар төлөвлөн Засгийн газрын хэмжээнд яригдаж байсан ажлыг эрс няцааж, хотын иргэдээс хариугаа авсан гэж байгаа. Дахиад яаж ч чангалуулж мэдэх нь гэж хаширласандаа юу, халуун хэмжигчийн тухай яриа тэгсхийгээд намжив. Харин хотын даргын шийдвэр зарим талаараа сөрөг үр дагавар авчрах хандлагатай байгааг хэлэх хүн цөөнгүй бий.

Нэг асуудлыг онцлон хөндвөл, бүх төрлийн согтууруулах ундааг хориглосонтой холбоотойгоор иргэд янз бүрийн химийн шингэн бодис ууж, амь насаа эрсдэлд оруулан эмнэлэгт хүргэгдэн ирэх нь нэмэгджээ. Энэ талаар Улсын төв 1-р эмнэлгийн эмч батлан хэлсэн.

No description available.Бид дэлхий дахиныг нөмөрсөн аймшигт цар тахалд нэг ч иргэнээ алдаагүй, гэтэл хязгаарлалтын дэглэмээс болж хүний амь эрсдэх ноцтой байдал үүссэн байна. Хүн юу идэж, уух нь хүний эрхэд хамаарах асуудал бөгөөд дэлхий дахинаа хуурай хууль амжилттай хэрэгжиж байсан туршлага хаа ч үгүй. Харин ч согтууруулах ундааны далд бизнесийг цэцэглүүлж, улмаар энэ нь иргэдийн амь насанд хүртэл заналхийлдэг болохыг саяхны Төв аймгийн Заамар сумын нутагт дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай үйл явдал гэрчилнэ. Олон улсын туршлагаас үзвэл, согтууруулах ундааг хориглосон хуурай хууль нь бусад төрлийн мансууруулах бодисын наймааг гааруулдаг гэх гашуун үнэнийг харуулна. Тиймээс төрийн зүгээс энэ асуудлыг арай өөр бодлогын хүрээнд хэлэлцэх шаардлага тулгарч байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг.

Цаашлаад дурьдвал олон асуудал бий. Иргэд аль болох нийтийн тээврээр зорчих нь зөв, буруу гэх “төр”-ийнхний зөрүүтэй шаардлагууд нь иргэдийг төөрөгдүүлэх нь энүүхэнд. Аюулт цар тахлын үед ар гэр, амь насаа эрсдэлд оруулаад дэмий сэлгүүцэх хүн ховор. Харин хотын захирагч Д.Сумъяабазарын сумлаж тавиад, базаж байгаа гол асуудал нь хотын төв зам, хов жив гэж цахим орчноор “нил балбаж” байна. Бүгд ил тод хэлэлцэж байгаа асуудлыг бүрэн хэмжээгээр нь сийрүүлэх нь илүүц биз ээ.

Эх сурвалж: dayarmongol.mn


URL: