ЭМЯ: Сэлэнгэд 1 тохиолдол батлагдаж, бусад газруудад коронавирисийн халдвар бүртгэгдсэнгүй

16073955045fcee8b01dd5a

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 27488 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэд аймагт 1 коронавирус илэрч, 204 боллоо.

Аймгуудаар авч үзвэл,

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 204
  • Орхон 25
  • Улаанбаатар 128
  • Дорноговь 31,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 байна.

Ингээд дотоодын халдвар 440 болж байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 495 байна. Үүнээс 420 хөнгөн, 67 хүндэвтэр, 7 хүнд” гэлээ.


URL: