ФОТО: Цар тахлын үеийн Москва Шинэ жилийн гоёлоо өмслөө
ОХУ-ын Нийслэл Москва хотод цар тахлын улмаас нэгдүгээр сарын 15-ныг хүртэл соёл урлаг, спортын арга хэмжээг хориглосон байгаа. Гэхдээ хотын захиргаанаас иргэдийнхээ баярын уур амьсгалыг мэдрүүлэхийн тулд хотоо чимсэн байна.
Энэ жил шинэ тоглоом чимэглэл аваагүй, гадаадын том мэргэжилтэн, дизайнер урьсангүй. Шинэ жилийн худалдаа наймаа болохгүй тул орон нутгаас нийслэлийн зорих хүн ч ховор байна гэж хотын захиргаа үзэж байгаа юм.
URL: