Цахим орчинд зар тавьж, согтууруулах ундаа “шаглах” явдал ихэсч байна
Нийслэлийн Цагдаагийн Газраас хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж өнгөрөгч шөнө 7 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Тухайлбал:
1. БГД-ийн 8-р хороо 11-р байрны орчим иргэн Б.Б нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан, 13-р хороо Өргөө кино театрын орчимд иргэн Ж.М нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан, 8-р хороо Дүүхээ төвийн орчимд иргэн О.Ч нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан, 7-р хороо Шонхор төвийн орчимд иргэн Б.Э нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
13-р хороо Хишиг төвийн орчимд иргэн Б.Б цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
8-р хороо West төвийн орчимд иргэн Т.Э нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
13-р хороо Дако төвийн орчимд иргэн Б.М нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
URL: