ХӨСҮТ-д халдвар аван эмчлүүлэгчдийн хамгийн бага нь гурван сартай нярай байна
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 456 хүн коронавирусийн халдвараар эмчлүүлж байна. Харин насны хувьд 0-92 насны иргэд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 0-15 насны хүүхэд 92, 55-аас дээш насны 100 гаруй хүн байна. Хамгийн бага нь гурван сартай, 80 настай 2, 81 настай, 91 настай хүмүүс эмчлэгдэж байна гэв.
Дашрамд сануулахад, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 65, хөнгөн 382 тохиолдол эмчлүүлж байгаа. Цэргийн төв эмнэлэгт 206 хүн эмчилгээнд байна. Үүнээс маш хүнд хоёр хүн байгаа ба 56, 81 настай. Хүнд гурав, хүндэвтэр 41, хөнгөн 160. Сэлэнгэ аймагт зургаа хүн эмчлүүлж байгаа ба бүгд хөнгөн зэрэгтэй. ХӨСҮТ-д 244 хүн байна. Маш хүнд хүн байхгүй. Хүнд хүн нэг, бусад нь хүндэвтэр, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байна.
URL: