Халдвар авсан жолооч “Мишээл Экспо-Дүүхээ”, “Хужирбулан-Кино үйлдвэр” чиглэлд явдаг байжээ
“Автобус-1″ компаний жолооч коронавирусийн халдвар авсан нь давтан шинжилгээгээр батлагдаад буй билээ Өчигдөр оройноос эхлэн “Автобус-1″-д ажиллаж байсан 600 орчим ажилтанд коронавирусын шинжилгээ хийж эхлээд байна.
Уг жолооч коронавирустэй бариачтай хавьталд орсон гэх бөгөөд тэрээр 12 сарын 1-нээс хойш ажилдаа яваагүй аж. Тэрээр Ч-58 буюу “Мишээл Экспо-Дүүхээ”, Ч-11 буюу “Хужирбулан-Кино үйлдвэр” чиглэлд автобус жолооддог байжээ.
С.Сарнай
URL: