ЭМЯ: 16599 хүнд PCR шинжилгээ хийхэд хавьтал болсон 7 хүнээс коронавирус илэрлээ

-19112020-1605754613-471113150-264101-18112020-1605692005-1723035898-ambaselmaa1

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 16599 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 7 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан ойрын хавьтлын хүний гуравдахь шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 91 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 24 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хороодоос 13 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хороодоос нийт 12,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 15 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэд 6 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нэг гэр бүлийн 5 хүн. Ойрын хавьтал, тусгаарлалтад байсан.

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 189
  • Орхон 24
  • Улаанбаатар 84
  • Дорноговь 21,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 44 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819, эдгэрсэн 365, эмчлэгдэж байгаа 445 байна. Үүнээс 360 хөнгөн, 77 хүндэвтэр, 5 хүнд, 3 маш хүнд байна” гэлээ.


URL: