С.Баяр эмнэлэгт хэвтэхээс татгалзаж, Ч.Давааням сэхээний тасагт хүргэгджээ
Өчигдөр /2020.12.01/ Ерөнхий сайд асан С.Баяр, Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн ч, удалгүй хойшилсон юм. Учир нь тус хэргийг С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэж хэлэлцэх шийдвэр гарч, маргааш буюу энэ сарын 03 ны өдөр хийхээр товложээ.
Харин С.Баярын тулай өвчин хүндэрч, бие нь нэлээдгүй муудсан аж. Иймд түүнийг эмч нарын зүгээс эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байгаа ч тэрээр хорих ангидаа байсаар байгаа аж.
Харин түүний дотнын найз Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын бие муудаж, яаралтай тусламжаар сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Иймд тэрээр Ч.Даваанямын биеийн байдалд нэлээдгүй санаа зовниж байгаагаа зарим хүмүүст хэлсэн байна. Тодруулбал, Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Даваанямд Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлж, давуу эрх эдэлсэн гэх үндэслэлээр ял оноогоод байгаа юм.
iSee.mn
URL: