Халдвар алдахад хүргэж, хариуцлага алдсан 13 хүнд эрүү үүсгэн шалгаж байна
Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчийн -Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах уу? гэх асуултад “Хариуцлагын асуудлыг тооцно. Тодорхой цэг, үйлдэл дээр алдаа гарсан зүйлс бий. Хариуцаж байсан төрийн алба хаагч, дарга нар байна. Зарим нэг дээр нь эрүү үүсээд явж байгаа. 13 хүн дээр шалгалт хийгдэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед төрийн албан хаагчид амаргүй үед ажиллаж байна. Хэдэн цаг тэсгим хүйтэнд зогсож байна. Эмч нар дотроо халдвар алдаж л байна. Тэхтээ 10 сар бол үнэхээр амаргүй.
Гэхтээ энэ хугацаанд ажил хариуцаж байгаа хүнийг халж, сэлгэх нь хэр зохимжтой эсэхийг бодолцож байна” хэмээн хариулав.
URL: