17-19 насны залуусын амийг авч одсон ноцтой осол болжээ
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 5 км газарт зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.12.01/ 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход “Тоёота Креста” автомашин “Фотон” маркын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Харамсалтай нь суудлын автомашины жолооч 19 настай залуу Т, 17 настай хүү Ш нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг алба хаагчид 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тэд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат хүүхдүүд байжээ.
URL: