З.Мэндсайхан: Нийслэл рүү орох хүнсний тээврийг хориглоогүй тул идшээ авахад хүндрэл үүсэхгүй

575f5efaa0539268f62132d69e7a11e3

Хөл хорио тогтоосноор хот, суурин газрын иргэд өвлийн идэш, хүнсээ авахад хүндрэл үүсэж байна. Иймд энэ тал дээр ямар зохицуулалт хийж буй талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр, Иргэд идшээ бэлтгэх тал дээр тодорхой хэмжээний шийдэл гаргаж байна. Зарим баруун аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газартайгаа хамтран Улаанбаатар хот болон төв суурин газрууд руу нэгдсэн зохион байгуулалтаар идэш, хүнс тээвэрлэж байна. Буцахдаа хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн татаж байна.

“Монгол шуудан” компани долоо хоногт хоёр удаа орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээ хийдэг. Тэгэхээр бид “Монгол шуудан” компанитай хамтран хүргэлтийн үйлчилгээг явуулж байна. Сүүлийн тав хоногт Улаанбаатар хотоос аймгууд руу 540 гаруй захиалга өгсөн. Шуудан бүх аймагт очдог тул иргэдийг энэ үйлчилгээг ашиглаарай гэж хүсмээр байна.

Хоёрдугаарт, Орон нутгаас нийслэл рүү орох мах болон хүнсний тээврийг хориглоогүй. Тиймээс орон нутгаас хот руу ирэх хүнс тээврийн машинуудад идэш хоолоо дайж авчрах боломжтой гэв.


URL: