Ард түмнээ Коронагаар айлгаж байгаад ДАРГА НАР өөрсдийнхөө цалинг нэмсэн гэнэ үү?
Хөл тушаад ам хорих зуур дарга нар цалингаа ДААБЛДАЖ нэмжээ. Корона ч өслөө, дарга нарын цалин ч өслөө. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь тогтоол гаргаад зөвхөн өөрийн болон өөрийгөө тойруулсан түшмэдүүдийнхээ цалинг нэмжээ. Бүтэн жил тойруулж хөлийг нь тушчихаад, бараг дайн болж байна гэж айдаст автуулчихаад амьд үлд гэлүү? аргаа ол гэсэн бил үү?
Улсын төсвөө цахимаар баталсан 13-ны өдөр Т.Доржханд гишүүн “Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 26 тэрбум
төгрөгийг хэмнээд, түүгээрээ УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан хаагчдын цалинг өсгөсөн гэдэг мэдээлэл байна” гэж асуухад хариу
өгөлгүй өнгөрсөн. “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол гарчээ. Энэхүү тогтоолд төрийн гэсэн шошготой бүх байгууллагуудын цалингийн сүлжээг нэмж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Хэдийгээр сонгууль угтсан арга хэмжээ байсан ч багш, эмч, дарга, цэрэг гэлтгүй бүгд хамрагдсан болохоор баярлан хүлээж авсан. Гэтэл энэ тогтоол хэрэгжиж эхлээд хоёр сар ч бололгүй, Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оржээ. “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоол гарт минь байна. Энэ тогтоолын дөрөвдүгээр заалтаар өмнөх 472 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Засгийн газар гэдэг үгийг хүчингүй болгож, дахин шинээр зөвхөн “Засгийн газрын ажлын алба, төрийн захиргааны төв байгууллага буюу яамдын албан тушаалтнуудын цалингийн сүлжээ”-г 40- 60 хувиар нэмэгдүүлжээ. 472 дугаар тогтоолоор нэг удаа нэмээд, араас нь 75 дугаар тогтоолоор хүүгийн хүү гэдэг шиг л мангартуулж байгаад дахин дахин нэмээд авчээ.
“Цагаан сарыг цахимаар тэмдэглэнэ шүү!” гэх зуураа олон дарга, түшмэддээ гараа сунгажээ. Та болон таны түшмэдүүд “САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛСЭН ҮҮ?” Сонгуулиас ганцхан сарын өмнө, тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан дөрвөн тогтоол бий. Энэ тогтоолуудад
УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд дарга, дэд
дарга, яамдын ТНБД, газрын дарга … дандаа дарга нар. Бүүр хамгийн “ШИР” нь УИХ-ын дарга нь өөрийнхөө цалингийн ИТГЭЛЦҮҮР гээчийг
баталж нэмсэн байдаг юм. Итгэлцүүр гэдэг нь үндсэн цалинг итгэлцүүр гэх тоогоор ҮРЖҮҮЛЭЭД, үндсэн цалин дээрээ нэмж авна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын даргын
үндсэн цалин 2,0 сая төгрөг гэж бодоход, үүнийгээ 3,03-аар үржүүлнэ. Тэгээд үндсэн цалин болох 2,0 сая дээрээ нэмж авна гэсэн үг. 2,000,000+2,000,000×3,03=8,060,000 төгрөг. Үүн дээрээ удаан жил, онцгой нөхцөл, зэрэг дэв, нууцын гээд нэмэгдлүүд нь орж ирнэ.
Эх сурвалж: said.mn
https://said.mn/content/8/115797?fbclid=IwAR0Mdlk5FKNqAPy1NktcS3ZpsCnnIU4lAuZUb8w1r0UulmLnlt_01NvrTlk
URL: