Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

5fc0fa59612d9

Арваннэгдүгээр сарын 27-ны Баасан гаригт Улаанбаатар хот болон зүүн зүгээс Баянхонгор аймгийн төв рүү нэвтрэх Өлзийтийн хяналтын цэгт түргэвчилсэн оношлуураар нэг иргэнээс Covid-19-ийн “сул эерэг” буюу сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Тус аймгийн холбогдох албаныхан тухайн хүнийг яаралтай тусгаарлаж, дараагийн шатны буюу PCR шинжилгээг авч, ХӨСҮТ рүү илгээжээ. Түүний ойрын хавьтлын зургаа, дам хавьтлын 11 хүнийг тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулсан байна.
Өмнө нь буюу энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн төвд Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар сул эерэг тохиолдол бүртгэгдэж байв.
Б.ЖАРГАЛ

URL: