ЭМЯ: Covid-19-ийн 22 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори, тус төвийн хоёр авто лаборатори, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс Covid-19 илэрчээ.
Өнөөдөр (2020.11.28)-ийн 11:00 цагийн байдлаар, Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 318 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 760 боллоо.
URL: