“Рапид мед эмнэлэгт байрладаг эмнэлгээр бариа засал хийлгэсэн иргэд шинжилгээ өгнө үү”

5fc07dd156d50

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавируст халдварын хоёр тохиолдол шинээр батлагдсан.

Уг хоёр тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой бол нөгөө нь БЗД-ийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгарт бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Рапид мед эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан хэмээн бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж эмээж байна. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно” гэв.


URL: