ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Good price” дэлгүүр хүчит шонхор захаас худалдан авсан махаа кг тутам хамгийн багадаа 5000 мянган төгрөг нэмж зарж байсан

127246992_2348029028675553_7126773002248144201_n
Би нэг зүйл хэлчих үү. Махны үнийг буулгасан гэхээр уурлаад байгаа хүмүүсийг нийтийн эрх ашиг талаас нь харахаар ойлгохгүй байнаа.
Зайсангийн дэлгүүрийг 20 саяар торгох нь буруу, үнэ барих нь буруу гэж зарим хүмүүс саналаа илэрхийлжээ. Үнэтэй байсан ч та нарт хамаагүй. Бид аваад идчихнэ гэж хүртэл бичжээ. Бидний авч байгаа арга хэмжээ бол Ковид 19, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашгийг хамгаалсан, олонхийн орлого, чадавхад суурилсан арга хэмжээ юм. Бид нэг жигд үнэ барихыг шаардаагүй. Өөрөөр хэлбэл хонь, үхэр, адуу, ямааны мах чанар, хугацаа, стандартаасаа шалтгаалаад янз бүрээр зарагдаж байна. Бид сэврээсэн мах (стандарт) кг тутамдаа зарагдаж байгаа 42000-68000 төгрөгийг хязгаарлаагүй. Дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлаагүй. 21 хоногийн карантинд оруулж эрүүлжүүлсэн махны үнийг хязгаарлаагүй. Зохих үйлчлүүлэгчид нь ч бэлэн байдаг зах зээл. Бид шууд нядалгаа хийдэг, шууд тээвэрлэгдэн орж ирдэг махны асуудлыг л ярьж байгаа.
Тухайлбал:
1. Хатуу хөл хорио тогтоосон цагт иргэд гэрийн ойр орчмын дэлгүүрүүдээс хүнсний бараа бүтээгдэхүүнээ авахаас өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл захруу явах боломжийг хязгаарласан. Энэ байдлыг ашиглан үнийг үзэмжээр нэмэх асуудлууд гарч байгаа. Үнэ нэмсэн гэдгийг кг тутамд хэт өндөр ашиг нэмж байгаагаар тооцож байгаа.
2. Good price дэлгүүрийн хувьд дулааны аргаар, эсвэл сэврээсэн г.м стандартынх биш. Зарим иргэдийн бичээд байгаа шиг нэмүү өртөг шингээсэн мах ч биш. Тэд хүчит шонхор захаас махаа татан авдаг. Мөн захаас авсан үнэ дээрээ кг тутамд нь доод тал нь 5000 төгрөг (Бөөний үнээр авсан бол кг тутам 7200-9400 төгрөг) нэмж зарсан үйлдэл. Үүнийг л бид хязгаарлалт хийж байна. Энгийн үедээ зах зээлийн зарчмаараа явах нь зөв. Одоо бид давагдашгүй хүчин зүйл буюу дэлхий нийтийг түгшээгээд байгаа цар тахлын үед амьдарч байна. Үүнийг иргэд маань ялгаж салгаарай. Хөлснийхөн их дайраад байгаа болохоор үнэн бодит байдлыг бичихээс өөр арга байсангүй.
127233852_2348029078675548_3988324880254130377_n

URL: