Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

hurelll

Өчигдөр /2020.11.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэрбээр 2021 оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй, хэт үрэлгэн байна гэж үзсэн. Мөн “COVID-19-ийн эсрэг вакциныг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг тусгаагүй нь дэндүү хариуцлагагүй үйлдэл” гэж үзэн хориг тавьсан. Ингэхдээ өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж нэн даруй хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдээс шаардсан юм.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчхээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” гэжээ.


URL: