УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж байна.
Энэ удаагийн хуралдаанаар:
- Халдварын нөхцөл байдал
- Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
- Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдэлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ долоо хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна” гэлээ.
URL: