“Энхсаран” сувилалын ХЭРЭГ-ийг та дараад өнгөрөх байсан уу? Х.Нямбаатар сайд аа!!!

unnamed
“Энхсаран” cувилалын эзэмшигчид болоод Хууль зүйн сайд Х.Нямбаатарын холбоо хамаарлыг нь ил болгосны дараа өчигдөр Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар:-“Энх саран” сувилалыг цагдаагаас шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээх саналтайгаар ӨНӨӨДӨР прокурорт хүргүүлж байна. Хувийн, онцгой байдал, эмнэлэгийн 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна.МАРГААШнаас эдгээр хүмүүсийн нэг бүрчлэн дуудаж шалгахаар болсон” гэв.
Өчигдрийг хүртэл ХЭРЭГ үүсгээгүйн учир юу вэ? Халдвар тархаад хэд хонож байгаа билээ?
Харин өөртэйгөө холбоотой асуудалд:
“Энхсаран сувилалыг эзэмших бүү хэл өрөө ч байхгүй.СХД-т хамтран ажилладаг 10,000 хүний хадам ээж болгонтой намайг холбох уу?” гэв.
Х.Нямбаатар сайд аа!!! Таныг “Энхсаран ”эмнэлэгт өрөөтэй гэж хэн ч хэлээгүй. Харин эзэмшигчидтэй нь хамтарч хэрэгжүүлсэн “Хүүхдийн инээмсэглэл” төслийнхөө талаар тайлбарлаач.
“Энхсаран” эмнэлэг анх шүдний эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг. Дараа нь ахмадын сувилал руу орсон. “Энхсаран”-г эзэмшигч гэр бүлийнхэн сайд Х.Нямбаатарын ойрын хамтрагчид. “Нямбаатар” сангаас тойрогтоо хэрэгжүүлсэн “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз дентал” шүдний эмнэлэг хамтран хэрэгжүүлсэн. “Аз дентал”-ын эзэмшигч Очирпүрэвийн Түмэндэмбэрэл нь “Энхсаран” сувилалыг эзэмшигч гэр бүлийн гишүүн. О.Түмэндэмбэрэлийн нөхөр М.Жаргалсайхан нь Х.Нямбаатарын найз,СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч. Ийм хамааралтай хүмүүс.
Тэр дурдаад байгаа 10,000 хүнтэй харьцуулахын аргагүй ойр хамтрагчид байгаа биз!!
“Энхсаран” сувилалыг шалгах цагдаа, прокурорын үйл ажиллаганаад та Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хувиар оролцоогүй юм бол халдвар алдснаас хойш өчнөөн хонож байхад яагаад өчигдрийг хүртэл “хэрэг” үүсгэхгүй хүлээв?
Яагаад холбогчдогчдыг өнөөдөр л дөнгөж асууж эхлэх гэж байна вэ?
Хэрвээ олон нийт “ Энхсаран” эмнэлэгийн эзэмшигчид болон таны хамаарлыг мэдээгүй бол та дараад, нуугаад өнгөрөх байсан уу?
“Энхсаран” сувилалын эзэмшигчдийн мэдээллийг нийтэд түгээсэн хүн бүрийн хүчин зүтгэлээр ямар ч гэсэн энэ сувилалд ХЭРЭГ үүсгэхээр боллоо.
Баярлалаа!! Нүүр номын найзууддаа!!!
Одоо олуулаа анхааралтай ажиглах үлдэж байна.
Сэтгүүлч Б.Отгон 2020.11.23
Image may contain: one or more people and text

URL: