Ах нь төрсөн дүүгээ мөчилж хөнөөжээ
Төрсөн ах нь охин дүүгээ мөчилж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ яваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байсан охины цогцсыг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. Тухайн дүүргийн оршин суугчаас жалганд байгаа хоёр шуудайнаас муухай үнэр гарч байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу шалгахад сураггүй алга болоод байсан 14 настай охины цогцос мөн болохыг тогтоожээ.
Ингээд гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж шалгахад, 18 настай охины төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Охин дээрээ гурван ахтай байсны хамгийн бага ах нь ийнхүү түүний аминд хүрсэн байна.
URL: