Хүчит шонхор захад монгол сонгино, луувангийн үнэ өсчээ
ШӨХТГ-ын Улсын байцаагч нар зургаан дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 5 албан хаагчийн хамт, Орхон, Дархан-Уул аймгийн нутагт дэвсэрт тус тус зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, эмийн сангуудад хяналт шалгалт хийлээ. Өнөөдрийн /2020.11.23/ 13 цагийн байдлаар:
Нэг. Хүчит шонхор захын мэдээлэл
Хүчит шонхор захад борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ алтан тариан дээдийн дээд гурил 1 кг 2100 төгрөг, алтан тариан дээд 1 кг 1600 төгрөг, 1-р гурил 1 кг 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 2200-4000 төгрөг, монгол төмс 1 кг 800 төгрөг, сонгино монгол 3000, лууван 1200 төгрөг байна.
Өмнөх өдрөөсөө монгол сонгино 500 төгрөгөөр, лууван 200 төгрөгөөр тус тус өссөн байна. Өглөөний байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 8000-8500 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7300-7500 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6300-6800, үхрийн мах 7500-8000, адууны мах 6000, ямааны мах 4300-5000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн бөөний үнэтэй харьцуулахад үхрийн мах бөөний үнэ нь 200 төгрөгөөр, хонины махны бөөний үнэ нь 200 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны нийлүүлэлт 82,5 тн байлаа.
Хоёр: – Баянгол дүүрэгт байрлах Барс-2 зах, Хороолол зах, Таван Эрдэнэ захуудад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, худалдан авагчдын тоо цөөн байна.
Гурав: – Чингэлтэй дүүрэгт байрлах Алтжин Бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 10000, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, адууны мах 10000 төгрөгийн үнэтэй байна. Содон Бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна.
Дөрөв: – Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах “52” захад хяналт шалгалт хийхэд хонины ястай мах 7800, цул 8500, үхрийн ястай мах 10500, цул 12000-12500 төгрөгийн үнэтэй, адууны мах 9500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.
Тав: – Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул захад хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Зургаа: – Дархан-Уул аймагт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж ажилласан. Иргэнээс ирүүлсэн “Дархан-Уул аймгийн “Эрдэнэ-Уулын оргил” ХХК-ны хүнсний дэлгүүрээс авсан гэр бүл талх, Хаан зайдас, Эко амт бууз зэрэг хүсний барааны хугацаа дууссан, үнэ нь өмнөхөөс нэмэгдсэн” гэсэн гомдлын дагуу шалгахад Шим талхан цехийн талх нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиалгаар ирсэн, хадгалах хугацаа 72 цаг, Хаан зайдас нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн таталт хийсэн, хадгалах хугацаа 11 дүгээр сарын 21-нд дуусах, зориулалтын хөргөгчинд хадгалсан тэмдэглэлтэй, хөргөгчний температурыг хэмжиж тэмдэглэсэн байв. Эко амт бууз 2020 оны 11 дүгээр сарны 10-ны өдөр таталт хийсэн, шалгах үед дууссан байсан.
Долоо: – Иргэнээс ирүүлсэн “Дархан сумын 10 дугаар багийн 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Жин тан эмийн сангаас утлагын аппарат авсан ажиллахгүй байна буцаах гэсэн буцаахгүй байна” гэсэн гомдлын дагуу шалгахад утлагын аппарат ажиллаж байсан, гэртээ 5 хоног байлгаж хэрэглэчихээд буцааж өгөх гэсэн, эмийн сангийн эрхлэгч хэрэглэсэн барааг буцаах боломжгүй, хэрэглэх зааврыг өгсөн. Буцаах үндэслэлгүй гэж хариуг өглөө.
Найм: – Аймгийн Онцгой байдлын штабын 70377010 утсанд ирүүлсэн Хангай толгой ХХК-ний Булган тамир хүнсний дэлгүүрийн барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу шалгахад барааны үнийг нэмээгүй байна. Гомдолд дурьдагдсан нэрсний өтгөрүүлсэн шүүсийг Мөнх аялнуу ХХК-наас 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан падааны үнэ 5300 төгрөгөөр авч 6400 төгрөгөөр зарсан, аньсны 450 мл-тэй жүүс 5300 төгрөгөөр авч 6400 төгрөг, чацарганы шүүс 450 мл 5000 төгрөгөөр авч 6000 төгрөгөөр, урбаникийн хэрчсэн огурцы 725 гр-тай нь 4500, 920 граммтай нь 5100 төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ үнэ хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө зарагдаж байсан байна. Хонины цул мах 8500 төгрөгөөр худалдаж байна.
Ес.: - “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 11 цагийн байдлаар 115 дугаарын утсанд 26, чатботод 15, ибаримт апликэйшнээр 9, дуут шуудангаар 32 иргэн тус тус хандсан байна.
URL: