З.Мэндсайхан: Ургамлын тос үйлдвэрлэгч орнууд хаасан тул гадаад зах зээлд ургамлын тосны үнэ нэмэгдсэн
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өгөвв
-Хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна. Харин ургамлын тосны голлогч орнууд, жишээ нь Малайзад үйлдвэрүүд нь КОВИД-ын улмаас хаагдсан. Иймд үнэ нь гадаад зах зээлд өссөн. Бид ургамлын тосоо гаднаас худалдаж авдаг. Нөөцийн махны худалдаа нийслэлд сүүлийн хоёр өдөр илт буурсан. Иймд нөөцийн махны худалдааг өнөөдрөөс зогсооно. Гурилын үнэ мөн тогтвортой байна.
URL: