Антибиотик эмчилгээний үеэр ямар хүнс хэрэглэх хэрэггүй вэ?
Диетлогч, ОУХ-ын Үндэсний Хоол Зүйн Нийгэмлэгийн гишүүн Анна Ивашкевич антибиотик эмчилгээний үеэр ямар хүнснээс татгалзвал дээр талаар ярилаа. Түүний хэлснийг “Аргументы и Факты” мэдээлсэн байна.
Мэргэжилтний хэлснээр, энэ үед грейпфрут, архи дарс, дрож, сахар хориотой байна. Эдгээр хүнс нь эмийг зөв шимэгдэхэд нь саад болж дотор муухай оргиулж, гэдэс өвтгөж, зүрхний хэм алдуулдаг гэжээ. Мөн антибиотик эмчилгээний үеэр мөөгөнцөр үүсэхэд гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг зүйлс улам нэрмээс болж мөөгөнцрийг улам даамжруулдаг байна.
Үүний оронд байцай, бууцай, үр тариа, йогурт, тараг, жимс ногоо, чацаргана идэхийг зөвлөлөө. Эдгээр хүнснүүд байгалийн пробиотик агуулсан байдаг тул хоол боловсруулалтыг сайжруулдаг байна.
Дотоод шүүрлийн эмч Зухра Павлова 10 сард антибиотик эмчилгээний үеэр чихэрлэг жимс хүнс, тостой, шарсан, давсархаг, дарсан утсан бүтээгдэхүүн, хиам, майонез, байгалийн гаралтай жимсний чихэрлэг шүүс зэргээс татгалзахыг оросуудад зөвлөж байсан юм.
Эх сурвалж: www.lenta.ru
URL: