“Хэтэрхий соёлтой” улсын төсөв
“Мөнгө байхгүй” гэж манай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг ямагт уйлан дуулдаг боловч манайд мөнгө хангалттай байгаа. Үүнийг нотлоход маш амархан. Зүгээр л 2021 оны улсын төсөвт соёлын төвүүд шинээр болон өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн барилгуудын жагсаалтыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Би ямар ч дүгнэлт хийхгүй. Учир нь ямар дүгнэлт хийхээ уншигчид өөрөө мэднэ…
2019-2020 онд эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвийн барилгууд:
- Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ 1,000.0 сая төгрөг
- Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ 1,640.0 сая төгрөг
- Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ 1,000.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 900.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ 950.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ 850.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/1,250.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/ 1,000.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ 700.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ 1,100.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ 500.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ 1,386.8 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ 250.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ 250.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 850.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 225.7 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/ 400.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ 575.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/ 500.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ 500.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ 1,300.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ 300.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 1,150.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 50.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ 206.3 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ 1,375.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 1,500.0 сая төгрөг
2021 онд шинээр барих Соёлын төв, музейн барилгууд:
- Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/ Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.
- Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт 800.0 сая төгрөг хуваарилна.
- Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь 1,700.0 сая төгрөг. Ирэх онд 450.0 сая төгрөг хуваарилна.
- Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт 450.0 сая төгрөг тусгана.
- Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
- Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.
- Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
- Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/ 2021 төсөвт 200.0 сая төгрөг тусгана.
- Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт 1,000.0 сая төгрөг тусгана.
СОЁЛЫН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ
- оёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ – 100.0 сая төгрөг
- Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ – 5,000.0 сая төгрөг
- Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ – 606.4 сая төгрөг
- Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ – 2,032.0 сая төгрөг
- Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ – 4,286.8 сая төгрөг
- Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ – 550.0 сая төгрөг
- Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ – 285.0 сая төгрөг
- Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ – 150.0 сая төгрөг
- Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ – 500.0 сая төгрөг
Одоо манай уншигчид манайд мөнгө байгааг ойлгосон гэж бодно. Соёлын төвүүд ч гайгүй. Үүний дараа контор, оффисын барилгууд гэж лайтай олон юм бий…
Судлаач Х.Д.Ганхуяг.
URL: