Эхнэрээ хэд хэдэн удаа хутгалж амийг хохироожээ

a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d_20200610123228

Энэ сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хоёр гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баруун-Урт сумын иргэн Т өөрийн эхнэрээ хэд хэдэн удаа хутгалж амийг нь хохироосон бол, Түвшинширээ сумын иргэн Э тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган хүн дайрч, хохирогч газар дээрээ амиа алдсан байна.

Дээрх хэргүүдийг одоогоор аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Авто машины осол гаргасан иргэн Э хэргийн газраас оргон зугтсан бөгөөд одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа юм.


URL: