Бритни Спийрс эцгээсээ салж чадсангүй

242ed9361b47473538ce097dc467320eef2f6fadАНУ-ын дуучин Бритни Спийрс эцгийгээ өөрийнх нь цорын ганц халамжлан хүмүүжүүлэгч, хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш хэмээн шүүхээр заргалдаад албан ёсоор ялагдал хүлээлээ. Шүүх түүний ааваасаа хамааралгүй болох гэсэн гомдлыг авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр тэрээр 2008 оноос хойш олсон орлогоо захиран зарцуулах эрхгүй хэвээр үлджээ.

Бритни Спийрс өөрийн сэтгэцийн эмгэг байдлаасаа болоод хөрөнгөө захиран зарцуулах эрхийг 2008 онд төрсөн эцэг Жейми Спийрст шилжүүлсэн аж.

Бритни Спийрс эцгээсээ салж чадсангүй

Бритни Спийрсийн өмгөөлөгч Жеймиг охинтойгоо олон жил харилцаагүй байгаа гэж мэдэгдсэн ч Жеймигийн өмгөөлөгч нь аав охин хоёр ажил хэргийн холбоотой хэвээр, гагцхүү өмгөөлөгч нь Бритнид эцгээсээ салах санал тавьсны дараачаас буюу сүүлийн хэдэн сар л харилцаа нь тааруухан байгаа гэж баталсан юм. Эцэст нь шүүгч Бренда Пенни Бритни Спийрсний гомдлыг үл хэрэгсэж, Жейми Спирсийг дуучны албан ёсны халамжлан хүмүүжүүлэгч, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй хэмээн шийдсэн байна.

http://eagle.mn/r/78594


URL: