ЭМЯ: 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 13 хүнээс халдвар илэрч, Сэлэнгэд батлагдсан тохиолдол 41 боллоо
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11.00 цагаас хойш 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 518 боллоо. Харин 6 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 41, Орхонд 13, Улаанбаатарт 18, үүнээс 4 нь УБТЗ-ын голомттой. Дорноговь 1, Говьсүмбэрт 1 бүртгэгдээд байна” гэлээ.
URL: