Хүмүүс 40-50 насандаа ганцаардал мэдрэх нь элбэг
АНУ-ын Сан-Диего дахь Анагаахын их сургуулийн судлаачид нас, насны хүмүүсийн ганцаардлын түвшинг судалжээ. Тус цахим санал асуулгад 20-69 насны 2843 хүн хамрагдсан бөгөөд ганцаардлын төвшин 20-30 насныхан дунд хамгийн өндөр байгаа нь тогтоогдсон байна. Учир нь энэ насны хүмүүс карьераа бүтээх, ханиа хайх, өөрийгөө үүрэгжүүлэх зэргийн улмаас стресс ихтэй байдаг аж. Харин 60-аас дээш насны хүмүүс ганцаардал бага мэдэрдэг гэж хариулсан аж. Мөн 45 орчим насыг ганцаардлын оргил үе гэж үзсэн байна. 40-50 насны хооронд ихэнх хүнд эрүүл мэндийн асуудал тулгардаг бөгөөд энэ насанд хүн хагацалтай учрах нь их байдаг ажээ.
Энэхүү судалгааны материалыг Journal of Clinical Psychiatry сэтгүүлд нийтэлжээ.
URL: