Тайван зогсоол ашиглалтад орж жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдлээ

1605674050_5

Цагаан хаданд нүүрс тээвэр хийж буй 14000 жолооч нарын нийгмийн асуудал өчигдрөөс эхлэн шийдэгдлээ. Засгийн газрын 2018 оны 102 дугаар тогтоолын дагуу Цагаан хад орчмын жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж ТАЙВАН ЗОГСООЛ цогцолбор байгуулах шийдвэр гарсны дагуу цогцолбор бүрэн ашиглалтад орж, өчигдрөөс эхлэн жолооч нараа хүлээн авч эхэллээ.

Тайван зогсоол нь:

·2500 ачаатай автомашин зогсох нэгдсэн зогсоолтой (48 га бүхий хэдэн үе давхаргаас бүрдсэн дагтаршуулсан талбайтай)

·Зочид буудал

·Кино театр

·Эмнэлэг

·Төрийн нэг цонхны үйлчилгээ

·Супер маркет

·7000 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий ресторан

·Дугуй засвар

·ШТС

гэх мэт үйчилгээтэй хамгийн өргөн бөгөөд тав тухай орчин нөхцлийг бүрдүүлэн өгчээ.

Ийнхүү олон жил нүүрсний тогтог туйранд эрүүл мэндээрээ хохирч байсан жолооч нар эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд ажиллаж, амьдрах боломж бүрдэж байна. Тайван зогсоол ашиглалтад орсноор жолооч нарыг олон эрсдэлтэй нөхцлөөс хамгаалж байгаа юм.

Тухайлбал, зуны халуун, өвлийн хүйтэнд хэдэн хоногоор машиныхаа бүхээгт хоноглож, оочер дараалалаа алдчихвий гэж нойргүй хонодог жолоочид Тайван цогцолборт орсноор нэгдсэн дугаараар үйлчлүүлнэ. Энэ нь жолооч нарын ирсэн цаг минут бүрээр бүртгэж дугаарлах бөгөөд урьдчилан мэдэгдснээр жолооч цааш тээвэрт гарах зохицуулалт хийх дэвшилтэд технологийг ашиглаж байна. Түүнчлэн цогцолбор бүхэлдээ камертай, 24 цагийн харуул хамгаалалттай тул жолоочид хулгайд дугуй, сэлбэгээ алдах зэрэг эрсдэлгүй болж байна. Мөн чөлөөт цагаа ч зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээ, орчныг хамтад нь шийджээ.

Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж буй жолооч нарын нийгмийн асуудал ийнхүү олон жилийн дараа шийдэгдэж, жолоочдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдлээ.

ТӨР.МН


URL: