Ажлын үнэмлэхнээс гадна ажлын газрын тамгатай тодорхойлолтгүй бол зорчуулахгүй

viber_image_2020-11-12_19-39-26

Улсын онцгой комисоос нийслэл хотод 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваариар нийтийн тээвэр, хувийн автомашин, явган зорчигчийг хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ. Үүнээс бусад цагт ямар ч хөдөлгөөн хийхгүй гэдгийг анхаарууллаа.

Мөн УОК-оос зайлшгүй ажиллах шаардлагатай 13 байгууллагын нэр гаргаж ажлын үнэмлэхээр зорчуулж байгаа. Гэвч иргэд ажлын үнэмлэхийг хуурамчаар хэвлэж хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол цөөнгүй гарсан учраас өнөөдрөөс /2020.11.18/ ажлын үнэмлэхнээс гадна ажлын газрын албан ёсны тамгатай тодорхойлолтын хамт хүчинтэй байх шаардлага тавьж байна.


URL: