Та хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ?
“Арьсыг чинь хуулаад мѳчийг чинь санжуулаад ѳгье ѳѳ, гайгүй” гэх мэт террорист заналхийлэл дор хээв нэг ѳссѳн бид, “Хэлээд ойлгохгүй бол маханд чинь ойлгуулаад ѳгнѳ” гэж хүүхдээ барьж авч алгадчихаад хээв нэг сууж байдаг асан цаг үе биднээс алсарчээ. “Дуугүй бай!” гэж зандарч номой, “Зүгээр суу!” гэж зандарч залхуу болгож ѳсгѳчихѳѳд “Буруу ѳсгѳсѳн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу юм” хэмээн гайхширч суусан цаг үе холджээ. Үр хүүхдээ яг л ѳѳр шигээ байлгах гэж дарамтлан амьдралд нь оролцож, “яг тийм л хүн болох ёстой” гэсэн хийсвэр тѳсѳѳллѳѳрѳѳ хүүхдүүдээ зовоож асан цаг үе ѳѳрчлѳгджээ. Хүн болгон ѳѳрийн үр хүүхэддээ учиргүй хайртай, тэднийгээ “сайн яваасай” хэмээн сэтгэлээсээ хүсдэг, “ѳѳ би яахав, тэд минь амар амгалан байвал болоо” хэмээн сүсэлж, үлдсэн амьдралын хугацаагаа ач зээгээ асарч ѳсгѳн ѳнгѳрүүлдэг монголчууд бид бас л уужим сайхан сэтгэлтэй ард түмэн. Гэхдээ цаг үе ихэд ѳѳрчлѳгджээ. Эцэг эхчүүд бид олон зүйлийг ѳѳрѳѳр мэдэрч ойлгох хэрэгтэй болжээ.
1.ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ЮУНД СУРГАХ ВЭ?
-Гараа байнга угааж сурга
-Бие засчихаад бѳгсѳѳ сайтар арчиж цэвэрхэн байлгаж сурга
-Шүдээ сайтар угааж амны хѳндийгѳѳ цэвэрхэн байлгаж сурга
-Хоолоо идээд аяга тавгаа угааж хурааж сурга
-Гэрт хаягдсан хогийг хогийн саванд хийлгэж сурга
-Ѳѳрѳѳсѳѳ ахмад хүний үгийг анхааралтай сонсож тэднийг хүндэтгэж сурга
-Бусдын ѳмч хѳрѳнгѳнд зѳвшѳѳрѳлгүй хүрэхгүй байж сурга
-Ном уншиж сурга
-Телевиз болон таблетийг бага хугацаагаар үр дүнтэй хэрэглэж сурга
-Ѳѳрийн гэсэн бүх зүйлээ эвхэж хурааж амх цэгцтэй байлгаж сурга
Юу гээч!!! Хүүхэд тань амнаас нь биенээс нь эвгүй үнэр үнэртүүлж, энд тэндгүй шүлс хогоо хаялж, бусадтай хэрэлдэн маргалдаж, хараал урсган бүдүүлэг авирлаж явахыг та хүсэхгүй биз дээ? Хүүхдээ ѳѳрийн гэртээ ингэж сургавал ийм үзэгдэл болохгүй дээ.
2.СУРГУУЛЬ ДЭЭР ЮУНД АНХААРАХ ВЭ?
-Ямар хүүхэдтэй илүү дотно нѳхѳрлѳж байна вэ?
-Багштайгаа ямар харилцаатай байж түүнийг хэрхэн үнэлж байна вэ?
-Ангийнхан дунд ѳѳрийгѳѳ хэрхэн илэрхийлж чадаж байна вэ?
-Ямар хичээлүүдэд илүү сонирхолтой дуртай байна вэ?
-Ямар хичээлийн даалгаврыг хийх дургүй байна вэ?
-Сургууль дээр ямар нэгэн дарамтанд орж буй эсэх?
-Юунд илүү урамшин талархаж байна вэ?
-Ямар зүйлд цагаа илүү зарцуулахыг хүсч байна вэ?
Юу гээч!!! Хүүхэд тань зѳв бие хүн болж тѳлѳвшихѳд сургуулийн орчин хамгийн ихээр нѳлѳѳлдѳг. Ангийнхан болон бусдын ѳмнѳ ѳѳрийн гэсэн орон зайтай болох, ѳѳрийгѳѳ зѳв сайнаар илэрхийлж ѳѳртѳѳ итгэлтэй болох нь хамгийн чухал байдаг.
3.ХАРИН АМЬДРАЛ ДЭЭР…
-Ѳѳрийн санаа бодлоо байнга тулгалгүйгээр найзын хэмжээнд санал бодлоо хуваалцан ярилцаж бай. Зѳрчилдѳхѳѳс ойлголцох нь хамгийн чухал байдаг юм билээ
-Амьдралд яг ѳѳр шигээ байлгах гэж зэмлэн дарамтлах хэрэггүй. Яагаад гэвэл чи тѳгс жишээ биш, амьдрал чинь чинийх л болохоос загвар биш
-Aлдаа гаргахаар нь тэвдэн загнаж, урмыг нь бас зоригийг нь мохоох хэрэггүй. Алдаа бүхэн ухаарал болж байдаг болохоор тайван хүлээж авч сур
-Гэр бүлээ сонгоход нь бүү оролцож бай. Таны хүүхэдтэй амьдрал зохиох гэж буй болохоос тантай гэрлэх гэж байгаа бус
-Хэрэлдэж маргалдахад нь бүү оролцож бай. Тэд хоорондоо учраа ололцож байвал хэрэгтэй болохоос таны оролцоо бараг гай болно доо
-Хүүхдийнхээ ирээдүйд нэг их эд хѳрѳнгѳ бэлтгэх хэрэггүй дээ. Сайн хүн болгон тѳлѳвшүүлж, сайн боловсрол олгохыг хичээ. Ѳѳрийнх нь босгосон амьдрал баялаг нь болдог юм
Юу гээч!!! Хүүхэд тань таны үргэлжлэл болохоор таныг л ихэнхдээ дуурайна. Тэгэхээр ѳѳрсдѳѳ хичээж, ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, ѳѳрѳѳ л бусдад тустай сайн явахад болно доо. Үгүй яахав, санаснаар болдоггүй энэ амьдралд зѳндѳѳ л юм хувирна. Ямар ч тохиолдолд ѳѳрийн үнэ цэнээ авч үлдэж байхад цаг хугацаа чиний хэн болохыг тодорхойлдог.
ЖИЧ ТАЙЛБАР:
Би сайн эр нѳхѳр, сайн эцэг байгаагүй ээ. Бас тийм ч гайхамшигтай багш байгаагүй байх. Амьдралд алдсан зѳндѳѳ алдаан дундаасаа ухаарлын дуслуудыг түүж бусдад хүргэхийг хичээдэг. Ѳсѳж ѳндийж буй шинэ үеийнхэн, боловсролын тогтолцооны алдаа, энэ цаг үед учраа олохгүй байгаа залуу эцэг эхчүүдийг хараад ѳѳрийн санаа бодлоо чилээсэн юм. Авахыг нь аваад хаяахыг нь хаяна биз. Миний ач, зээ хүүхдүүд та нарын хүүхдүүдтэй хамтдаа ажиллаж амьдрах болохоор санаа зовоод байх юм. Ѳѳ тэгээд, энэ хорио цээрийн дэглэмд гэртээ тусгаарлагдаж байхдаа элдвийн хэрэгтэй хэрэггүй юм бодох юм байна шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-11-18 Улаанбаатар хот
URL: