УОК: Төрийн банкаар 1 сая 179 мянган хүүхдийн мөнгө шилжсэн

712-1573175930knuez

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Иймд Сүхбаатар сумын 22 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. Үүнээс 10 гаруй мянган хүн амд коронавирусийн шинжилгээ хийжээ.

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян ”Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар хөл, хөдөлгөөн нэмэгдсэн байна. Иймд иргэддээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд аль бох гэрээсээ гарахгүй байж мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхаарахыг хүсч байна” гэлээ.

Улаанбаатар хтод батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээг  100 хувь хийсэн. Хоёрдахь хавьтлын шинжилгээ 80 орчим хувьтай байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Банкны холбоо Монголбаннкинд энэ сарын 17-ныг дуустал цахимаар, онлайнаар ажиллах хүсэлтээ өгсөн байна. Мөн зарим банк УОК-д хандан тодорхой зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.


URL: