Хэнтий аймгийн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа

16055831915fb3415720a52

Хулгайн замаар Хэнтий аймагт очсон иргэдийн шинжилгээ сөрөг гарсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын газраас “Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ-д хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор СӨРӨГ гарсан байна. Энэхүү үйл явдал маш том сургамж, сургууль болж үлдлээ.  Хэцүү цаг тулгарахад Цаг алдалгүй ажиллаж чадахаа харуулсан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон болон Аймгийн Онцгой комисс, бүх сумдын шуурхай штабын хамт олонд талархал илэрхийлье.

Мөн Аймгийнхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандсан АРД ИРГЭДДЭЭ баярлалаа. Ганц нэгхэн хүний ухамсаргүй үйлдэл 76.000 мянган хүний амьдралд ямар их төвөг, эрсдэл учруулахыг хамтдаа үзлээ, тууллаа. Тиймээс иргэд олон нийт цар тахлын үе гэдгийг сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөөд МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА угааж, хоорондын зайгаа баримталж байхыг хүсье. Бүгдэд амжилт хүсье” гэжээ.

Сануулахад, Энэ хүмүүс нь 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан байдаг. Тэднийг Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км Заан ширээ гэдэг газарт гэртээ очсон байдаг.


URL: