Ерөнхий сайд асан С.Баярын хууч өвчин сэдэрчээ

content_photo

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярын эрүүл мэндийн байдал тааруу байгаа талаар sonin.mn сайтад мэдээлжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид хоригдож буй.

С.Баяр болон “Петровис” ХХК-ий хувь нийлүүлэгч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 12-нд товлогдсон ч гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбогдуулан хойшлуулсан юм.

Дээрх сайтад дурдсанаар, хувь хүний эрүүл мэндийн асуудал нь хувь хүний нууц тул бид дэлгэрэнгүй бичихийг төвдсөнгүй, юутай ч хэд хэдэн суурь өвчин нь сэдэрсэн байна гэж мэдээлжээ.


URL: